ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ИХ ХҮРЭЭ БАРУУН ХҮРЭЭ
-
- USD 2.99
-
- USD 2.99
Descripción editorial
Энэхүү “Өндөр гэгээний их хүрээ Баруун хүрээ” ном нь “Бурханы шашин хэрхэн үүсэж дэлгэрсэн тухай”, “Өндөр гэгээн Занабазар”, “Баруун хүрээ ноён лам”, “Баруун хүрээний түүх”, “Зарим чухал залбирал болон Баруун хүрээний цагийн хурлууд” гэх таван үндсэн хэсэгтэй байна.
Манай Баруун хүрээний түүх төвөд хэлээр бүрэн бүтэн байхын зэрэгцээ, Ноён лам нарын намтар ч бидний үед бүрэн бүтэн өвлөгдөж ирсэн юм. Өнөө цагт эдгээрийг судлан, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, энгийн уншигчдад хүргэж байгаа нь туйлын цагаа олсон их үйл хэрэг болов хэмээн миний бие сайшаан тэмдэглэж байна.
Уг түүхээ үнэнээр мэдэх нь өнөөгийн бидэнд төдийгүй, хожмын хүүхэд багачуудад, улс орны хөгжил дэвшилд нэн тустай хэмээн хувийнхаа зүгээс машид баясахын сацуу олон түмнийг дээдийн номд урих лавайн эгшиг дуурьсгалаа хэмээн даган баясъюу.